Тонн нүүрсээр үндэсний тээврээ зольсон Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдын сургаар барьц алдаж байна

Эрх баригчдын дотоод дахь тэмцэл туйлдаа хүрч бөгс бөөрөө ухалцаж байна. Нүүрсний асуудал уг нь улиг болсон сэдэв. Үе үеийн Засгийн газрын түвшинд яригдаж нүүрсний хулгайчидтай тэмцэнэ гэдэг ч удалгүй өнөөх хулгайчидтайгаа эвээ олчихдог уу, яадаг уу тэгсхийгээд намждаг. Монгол, Хятадын гаалийн байгууллагаас УИХ-ын хянан шалгах түр хороонд ирүүлсэн мэдээлэлдээ 6.5 сая тонн нүүрсийг Монгол Улс 10 жилийн хугацаанд алдлаа гэсэн байгаа. Тэгэхээр багадаа л 10 жилийн турш үргэлжилсэн хулгайг сүүлийн 7 шахам жил дангаар, тэр дундаа үнэмлэхүй олноор эрх барьж яваа МАН мэдээгүй байсан гэвэл үлгэр. Өнөөгийн ханшаар тооцвол 6.5 тэрбум ам.доллар буюу 40 их наяд төгрөгийн хохиролтой хэрэг. … Continue reading Тонн нүүрсээр үндэсний тээврээ зольсон Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдын сургаар барьц алдаж байна